Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсэг хуралдлаа

Огноо: 2023/02/24

Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсэг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдав. Тус ажлын хэсэг нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, шинжилгээг хийх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах болон холбогдох гарын авлага, заавар зөвлөмжийг боловсруулах чиглэлээр ажилладаг билээ.

Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийн ахлагч буюу Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар хурлыг удирдаж, ажлын хэсгийн нийт 17 гишүүд оролцлоо. Тус хурлаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн нийт 19 байгууллагын 35 төлөөллийг урьж оролцуулав. Тухайлбал, Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт дахь мэргэжлийн холбоод, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхимын төлөөллүүд оролцлоо.

Уг ажлын хэсгийн хурлаар судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийн 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дурдсан ба Санхүүгийн мэдээллийн албанаас 2022 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажил, типологийн тайлан болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын хүрээнд илтгэлүүдийг танилцуулж нээлттэйгээр хэлэлцүүлэв.

Мөн цаашид тус ажлын хэсэгт орон тооны бус гишүүнээр ажиллах хувийн хэвшлийн төлөөллүүдэд албан ёсоор хамтарч ажиллах хүсэлтийг тавьлаа.

Фото зураг:

 

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.