Буцах
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын чуулга уулзалт 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд боллоо
Огноо: 2023/02/24
![]()
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд БНФУ-ын нийслэл Парис хотод боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад олон улсын нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо.

ФАТФ-аас ОХУ-ын үйл ажиллагаа нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг дэмжих зорилготой ФАТФ-ын үндсэн зарчмуудтай зөрчилдөж байгааг мэдэгдлээ. Эдгээр нь ФАТФ-ын стандартыг хэрэгжүүлэх, дэмжихээр тохиролцсон олон улсын хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэх амлалтыг зөрчиж байгаа бөгөөд ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
- Индонези улсуудын ФАТФ-ын гишүүнчлэлийн асуудал;
- Индонези болон Катар улсуудын Харилцан үнэлгээний тайлан;
- ФАТФ-ын Зөвлөмж 24 буюу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой гарын авлага;
- Эрх зүйн бусад зохицуулалттай хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдалтай холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 25-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
- ФАТФ-ын 2023-2025 оны Дэд Ерөнхийлөгчийн томилгоо;
- ФАТФ-ын 5 дахь шатны Харилцан үнэлгээний асуудлаар;
- ФАТФ-ын Зөвлөмж 15 буюу шинэ технологитой холбоотой хэрэгжилтийг сайжруулах асуудлаар;
- ФАТФ-ын 2023 оны жилийн сургалтын төлөвлөгөө;
- ФАТФ-ын 2022-2024 оны ажлын хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлыг хэлэлцэв.
Тус чуулга уулзалтаар Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс болон Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсуудыг ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-нд оруулсан байна. Харин Камбожийн Хант Улс болон Мароккогийн Хант Улсуудыг “Саарал жагсаалт”-аас гаргасан байна.
2023 оны 2 дугаар сарын байдлаар ФАТФ-ын саарал жагсаалтад дараах улс орнууд байна. Үүнд:
- Бүгд Найрамдах Албани Улс
- Барбадос
- Буркина Фасо
- Кеймэнн арлууд
- Бүгд Найрамдах Конго улс
- Гибралтар
- Хаити
- Ямайка
- Йорданы Хашемын Хаант Улс
- Мали
- Бүгд Найрамдах Мозамбик Улс
- Бүгд Найрамдах Панам Улс
- Бүгд Найрамдах Филиппин Улс
- Бүгд Найрамдах Сенегал Улс
- Өмнөд Судан
- Арабын Бүгд Найрамдах Сири Улс
- Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
- Бүгд Найрамдах Турк Улс
- Уганда
- Арабын Нэгдсэн Эмират Улс
- Бүгд Найрамдах Йемен Улс
Харин дараах улс орнууд ФАТФ-ын хар жагсаалтад байна. Үүнд:
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
- Иран улс
- Мьянмар улс
Та бүхэн хурлаас гарсан үр дүнтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарж орно уу.