Монголбанк

Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас “Худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэрэг”-ийн тухай цахим сургалт орлоо.

Огноо: 2021/03/18

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас хууль бус хөрөнгийн гарал үүслийг нуун дарагдуулах үндсэн аргуудын нэг нь худалдаанд суурилж мөнгө угаах арга хэвээрээ байна гэж үзсээр байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 12 дугаар сард ФАТФ болон Эгмонт группын Санхүүгийн мэдээллийн албадууд хамтран худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн эрсдэлүүд, энэ төрлийн аюул заналхийллийг бууруулах болон олон улсын шилдэг туршлагын талаарх тайланг боловсруулан нийтэлсэн.

ФАТФ болон холбогдох бусад олон улсын байгууллагаас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэрэг”-ийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ФАТФ, Эгмонт групп, Дэлхийн Гаалийн байгууллага, Австралийн хил хамгааллын байгуулага болон хувийн хэвшлийн төлөөлөл болж Ситигруппын мэргэжилтнүүд холбогдох сэдвээр илтгэв.

ФАТФ-ын танилцуулснаар уг сургалтад худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн олон улсын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд, гаалийн газрын мэргэжилтнүүд, шинжээч нар болон хувийн хэвшлийн төлөөллүүд болох 2000 гаруй оролцогчид оролцжээ. Монгол Улсаас Санхүүгийн мэдээллийн албаны мэргэжилтнүүд уг сургалтад хамрагдлаа.

Энэхүү сургалтыг ФАТФ-ын цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд орж танилцахыг хүсвэл энд дарна уу.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.