Монголбанк

Буцах

Европын Холбооноос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгө ба Криптовалют” сэдвээр цахим сургалтуудыг зохион байгууллаа.

Огноо: 2021/04/16

Блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, олон төрлийн крипто валютууд бий болсоор байна. Улмаар хэрэглэгчид крипто валютад хөрөнгө оруулж, арилжаанд оролцох нь ихэсч байгаатай холбоотойгоор дэлхийн санхүүгийн салбарт крипто валютын зах зээлийн эзлэх байр суурь нэмэгдэж байна.

Крипто валютыг ашиглан төлбөр тооцоог хурдан шуурхай явуулах, хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдсэн боловч, түүний технологийн дэвшилд тулгуурласан онцлогуудыг гэмт этгээдүүд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд ашиглах хандлагатай байна. Иймд холбогдох хяналт шалгалт болон хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын энэ чиглэлийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх үүднээс Европын Холбооны техник туслалцааны хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд 5 удаагийн сургалтыг зохион байгуулав.

Энэхүү 5 өдрийн сургалтаар (1) Крипто валютын тодорхойлолт, бүтэц, төрөл, технологийн онцлог, (2) Крипто валютыг олборлох, (3) Крипто валют, Биткойны хэтэвч, (4) Крипто валютын зохицуулалт, хууль эрх зүйн орчин болон (5) Стэйблкоин зэрэг сэдвүүдийг танилцууллаа.

Монгол Улсын хувьд Санхүүгийн мэдээллийн алба, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийг боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.