Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан хамтарсан цахим уулзалтыг зохион байгуулж байна.

Огноо: 2021/05/04

Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран хорооны зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зориулсан хамтарсан цахим уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг цахим уулзалтад дараах мэдээлэх үүрэгтэй этгээдүүд хөтөлбөрийн хуваарийн дагуу оролцож байна. Үүнд:

  • Банк бус санхүүгийн байгууллагууд;
  • Хадгаламж зээлийн хоршоодууд;
  • Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд/Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд;
  • Даатгалын мэргэжлийн оролцогчид;
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд;
  • Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид.

Уулзалтад зохицуулагч байгууллагуудын зүгээс мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор дараах чиглэлээр сургалтыг орж байна. Үүнд:

  1. Мэдээлэх үүрэгтэй этгээдээс эрсдэлийн үнэлгээний асуулгыг ирүүлэхтэй холбоотой асуудал;
  2. Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр боловсруулахад анхаарах асуудал;
  3. Харилцагчийг таньж мэдэх тухай;
  4. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагаа болон мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн гүйлгээний мэдээллийн талаар танилцуулга;
  5. Тайлан бөглөх, мэдээлэхэд анхаарах зүйлс;
  6. Сэжигтэй гүйлгээний тайлангийн үндэслэл, тайлбар бичих нь;
  7. Сэжигтэй гүйлгээний шинж тэмдгүүд, жишээ гэх мэт.

Та бүхэн холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, гарын авлагатай манай цахим хуудасны Мэдээлэх үүрэгтэй этгээд, Хууль эрх зүй, Хэвлэл нийтлэл гэх хэсгүүд болон Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас болох www.frc.mn руу зочлон орж танилцаарай.  

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.