Монголбанк

Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” сэдэвт цахим семинарыг зохион байгууллаа.

Огноо: 2021/05/06

ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын талаарх цахим семинарыг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан. ФАТФ-ын ажлын алба, Сингапур Улсын Мөнгөний бодлогын хороо, Джерси арлын Санхүүгийн үйлчилгээний хороо, Франц Улсын Төв банк, Билл & Мелинда Гейтсийн сан, Дэлхийн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх холбоо зэрэг олон улсын байгууллагуудаас нийт 6 модератор оролцож, уг арга хэмжээг удирдан явуулсан.

Энэхүү семинар дээр ФАТФ-аас 2021 оны 3 дугаар сард шинэчлэн гаргасан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гарын авлага”-ын талаар хэлэлцсэн бөгөөд хяналт шалгалтыг үр дүнтэй явуулах талаар хувийн хэвшлийн төлөөллүүд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултуудаа холбогдох модератороос асуулаа.

Семинарын модератор болон оролцогчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан хяналт шалгалттай холбоотой орчин үеийн чиг хандлага, улс орнуудад тулгамдаж буй асуудал, түүний шийдэл болон бусад чухал сэдвүүдийг хэлэлцэж, саналаа солилцов. Түүнчлэн, модераторууд гарын авлагын гол хэсгүүдийг дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, оролцогчдын тавьсан асуултуудад хариулав.

ФАТФ-аас гаргасан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.