Монголбанк

Буцах

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлд суурилсан хяналт шалгалт” сэдэвт цахим семинарыг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Огноо: 2021/04/28

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” гарын авлагыг 2021 оны 3 дугаар сард гаргасан. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс тус гарын авлагад багтсан Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хэрхэн хяналт шалгалт хийх талаар 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим семинар зохион байгууллаа. Уг семинарт Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид оролцов.

Энэхүү арга хэмжээнд Шри-Ланка, Шинэ Зеланд, Малайз Улсаас Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны хэрэгжилт болон энэ чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, сайн туршлагаасаа хуваалцлаа.

ФАТФ-аас гаргасан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” гарын авлагыг энд дарж үзнэ үү.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.