Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа.

Огноо: 2021/05/13

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны Зөвлөлийн хурал 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-110 дугаартай тушаалаар шинэчлэн байгуулсан бөгөөд 18 байгууллагын 27 төлөөллөөс бүрдсэн Зөвлөлийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван даргалахаар болсон.

Хуралдаанаар Хамтын ажиллагааны зөвлөлийн орлогч дарга бөгөөд Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар Зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүлэв. Үүнд:

  • Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулах,
  • Монгол Улсын 2021 оны Явцын тайлангийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын тухай,
  • Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн техник туслалцааны талаарх мэдээлэл,
  • Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын явц, Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.