Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа.

Огноо: 2021/09/07

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжаар байгуулсан билээ.

Үндэсний зөвлөлийн ээлжилт хурлыг Санхүүгийн мэдээллийн албанаас 2021 оны 09 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, нийт 16 гишүүн байгууллагын 31 төлөөлөл оролцов. Хурлыг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар удирдаж явуулав.

Тус хуралд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн талаар, мөн Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар Монгол Улсын 2020 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдлийн үнэлгээний явц, үр дүнгийн талаар танилцууллаа.

Мөн хурлаар виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах, Монгол Улсын 2021 оны Явцын тайлан, цаашид шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэв. Энэ хүрээнд Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.