Монголбанк

Буцах

ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын 2021 оны Явцын тайланг баталж, Зөвлөмж 1-ийн үнэлгээг нэг шатаар ахиулахаар шийдвэрлэлээ.

Огноо: 2021/08/13

Санхүүгийн мэдээллийн албанаас Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтарч Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах 2021 оны Явцын тайланг боловсруулсан. Үүнтэй холбоотойгоор Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Харилцан үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн цахим хурлаар Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж, батлав. Улмаар Монгол Улсын Явцын тайланг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн цахим хуудаснаа нийтэллээ.

Уг тайланд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд Зөвлөмж 1, 8, болон 15-ын үнэлгээг ахиулах хүрээнд хийгдсэн ажлуудыг тайлагнасан бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлд суурилсан аргачлалын үр дүнг хэрэгжүүлж байгаа гэж үзэн Зөвлөмж 1-ийн “Хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээг нэг шатаар ахиулж, “Дийлэнхийг биелүүлсэн” үнэлгээтэй болголоо. Харин Зөвлөмж 8 болон 15-тай холбоотойгоор ашгийн бус байгууллага болон виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн.

Монгол Улсын 2021 оны Явцын тайлангийн англи хэл дээрх хувилбартай энд дарж танилцах боломжтой.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.