Монголбанк

Буцах

Олон Улсын Валютын Сангаас виртуал хөрөнгийн салбарын талаарх 4 өдрийн цахим сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Огноо: 2021/09/14

Олон Улсын Валютын Сангийн Сингапур Улсад байрлах бүс нутгийн сургалтын төвөөс виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтын талаарх цахим 4 өдрийн сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд явуулж байна.

Уг вэбинар дээр виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтын талаар хэлэлцэж, дараах сэдвийг танилцуулж хэлэлцүүлэх ажээ. Үүнд:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийх;
  • Хууль, эрх зүйн зохицуулалыг боловсронгуй болгох;
  • Бүртгэлжүүлэх эсвэл зөвшөөрөл олгох;
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • Хяналт шалгалт хийх;
  • Мөрдөн шалгах болон яллах үйл ажиллагааг явуулах;
  • Виртуал хөрөнгийг битүүмжлэх.

Монгол Улсын зүгээс тус сургалтад Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг холбогдох байгууллагуудын нийт 20 гаруй төлөөллүүд оролцлоо.

Санxүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15-ын техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах ажлын хүрээнд Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийх, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлуулах чиглэлээр ажиллаж байгаа билээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.