Монголбанк

Буцах

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооноос зохион байгуулсан “Хориг арга хэмжээний жагсаалтад багтсан этгээдийн үйл ажиллагаатай холбоотой типологийн талаарх ойлголт” сэдэвт цахим сургалт 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.

Огноо: 2021/09/15

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо болон Канад Улсын Олон улсын харилцаа хариуцсан газраас АНУ-д байрладаг Хэрон технологийн компани болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, кибер аюулгүйн байдлын асуудалд анхаардаг төрийн бус байгууллага болох Олон улсын Иргэний судалгаа хөгжлийн сантай хамтран хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлийн удирдлагын талаарх цахим сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр явуулав.

Энэхүү “Хориг арга хэмжээний жагсаалтад багтсан этгээдийн үйл ажиллагаатай холбоотой типологийн талаарх ойлголт” сэдэвт сургалтаар хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, типологи, бодит жишээ, кейсүүдийг хэлэлцлээ. Тухайлбал, нарийн бүтэцтэй байгууллагын удирдлага, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг хэрхэн тодорхойлох аргачлалын талаар ярилцав. Түүнчлэн улс орнуудын хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлийг зохицуулж, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн сайн туршлагын талаар танилцуулсан.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.