Монголбанк

Буцах

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар төр хувийн хэвшлийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо.

Огноо: 2021/09/23

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хуралдлаа.

Тус дэд ажлын хэсэгт төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл багтсан бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлтэй холбоотой ирүүлсэн саналуудыг хэрхэн тусгах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хуулийн төслийг УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. 

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас гаргасан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийн салбартай холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, зохих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. 

Энэ хүрээнд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д 2021 оны 5 дугаар сард өргөн барьсан.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.