Монголбанк

Буцах

“Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 2021-2026 оны Үндэсний хөтөлбөр” болон түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Огноо: 2021/10/29

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж 1-т заасны дагуу улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх шаардлагатай. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн Үндэсний хөтөлбөр, стратегийг боловсруулан үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэгтэй.

Энэ хүрээнд Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх 2021 оны Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулсан 2021-2026 оны хугацааг хамрах Үндэсний хөтөлбөрийн төсөл болон түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцлээ. Санхүүгийн мэдээллийн албанаас тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагын 50 гаруй төлөөллүүд оролцлоо.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.