Монголбанк

Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой ФАТФ-ын шаардлагын хэрэгжилт” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Огноо: 2021/11/02

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой ФАТФ-ын шаардлагын хэрэгжилт” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Уг сургалтаар Австрали Улсaас блокчэйн технологи, виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн гол онцлогуудыг танилцуулсан. Үүний дараагаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Ажлын албанаас ФАТФ-аас тавигддаг шаардлага болон Зөвлөмж 15-ын стандартын хэрэгжилтийг хэлэлцэв. Түүнчлэн ФАТФ-ын Ажлын албаны төлөөлөл ФАТФ-аас 2021 оны 10 дугаар сард шинэчилсэн “Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх” гарын авлагын нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлаж, тулгамдаж буй бэрхшээлүүдийг ярилцсан.

Тус семинарт Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг байгууллагуудын албан тушаалтнууд идэвхтэй оролцов.

ФАТФ-аас гаргасан “Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх” гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.