Монголбанк

Буцах

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2021 оны III улирлын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

Огноо: 2021/11/12

Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаанаар терроризмтой тэмцэхтэй холбоотой асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар улирал тутамд хуралдаж, ажлын албаны гишүүдэд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хуралдааныг Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар удирдаж, зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг төрийн 22 байгууллагын удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Монголбанкнаас дараах асуудлуудын талаар танилцуулга хийв. Үүнд:

1. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн танилцуулгыг МБДЕрөнхийлөгч Г.Энхтайван;

2. Виртуал хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, түүний зохицуулалт болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, стратегийг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар тус тус танилцуулав.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.