Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа

Огноо: 2021/12/27

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ. Тус хурлаар Үндэсний зөвлөлийн ажлын алба буюу Санхүүгийн мэдээллийн албанаас Үндэсний зөвлөлийн 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулсан бол Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт, цаашдын зорилтуудын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулав.

Түүнчлэн мөн хурлаар (1) Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 2021-2026 оны Үндэсний хөтөлбөрийн төсөл, (2) “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын МУТСТ 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт” болон Монгол Улсын 2022 оны Явцын тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх тухай, мөн (3) ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах талаар Үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.