Монголбанк

Буцах

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албанаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсын Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа

Огноо: 2022/01/04

Санхүүгийн мэдээллийн алба нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон холбогдох суурь гэмт хэргийн дүн шинжилгээний мэдээлэл солилцох зорилгоор 19 улс орны Санхүүгийн мэдээллийн албадтай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болон олон улсын Санхүүгийн мэдээллийн албадын нэгдсэн Эгмонт бүлгийн сүлжээгээр дамжуулан 167 улс орны Санхүүгийн мэдээллийн албадтай хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү гадаад хамтын ажиллагааг сайжруулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх, холбогдох санхүүгийн мэдээллийг солилцох гарцыг илүү өргөжүүлэхийг эрмэлзэн Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсын Санхүүгийн мэдээллийн албатай мэдээлэл солилцон, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичгийг амжилттай байгуулж, Монгол Улсын талаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Зүүн Тимор Улсын талаас Санхүүгийн мэдээллийн албаны гүйцэтгэх захирал Мариа Хосе нар гарын үсэг зурцгаалаа.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.