Монголбанк

Буцах

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх тухай вэбинарыг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Огноо: 2022/04/13

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх тухай вэбинарыг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гишүүн болон ажиглагч улс орнуудын төлөөлөлд зориулан явууллаа. 

Тус семинараар мэдээлэх үүрэгтэй этгээд болох санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эмзэг байдлын үнэлгээ, зохицуулалт, бүртгэл, зөвшөөрөл олгох тогтолцоо болон хяналт шалгалт, мөрдөн шалгах үйл ажиллагааны аргачлалын талаар хэлэлцэв. Энэ хүрээнд Сингапур, Шинэ Зеланд болон Тайланд Улсын төлөөлөгчид энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, сайн туршлагын талаар танилцуулсан. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлснээр хууль бусаар олж авсан хөрөнгийг санхүүгийн салбарт нэвтрэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Санхүүгийн мэдээллийн албанаас уг вэбинарыг хамтран зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 10 орчим төлөөллийг оролцууллаа.

ФАТФ-аас гаргасан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” гарын авлагыг энд дарж үзнэ үү.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.