Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” боллоо

Огноо: 2022/05/13

Хамтын ажиллагааны зөвлөлийн Судалгааны дүн шинжилгээний ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд:

  • Нэгдүгээр байр Санхүүгийн Эдийн Засгийн Их Сургуулийн IV дүгээр курсийн оюутан А.Одонтуяа, Б.Чинзэтөгс нар “Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн тогтолцоог сайжруулах нь” сэдвээр
  • Хоёрдугаар байр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн IV курсийн оюутан Б.Амарбаясгалан, С.Будсүрэн, Д.Долгорсүрэн нар “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх: Алтны бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээ ба татварын асуудлууд” сэдвээр
  • Гуравдугаар байр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн V курсийн оюутан М.Маралмаа, Б.Мягмарсүрэн нар “Монгол Улс дахь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хүрээнд тавигдах мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус байр эзэллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд судалгаа ирүүлж, амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.