Монголбанк

Буцах

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албанаас Камбожийн Хаант Улсын Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Огноо: 2022/04/14

Санхүүгийн мэдээллийн алба нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон холбогдох суурь гэмт хэргийн дүн шинжилгээний мэдээлэл солилцох зорилгоор 21 улс орны Санхүүгийн мэдээллийн албадтай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болон олон улсын Санхүүгийн мэдээллийн албадын нэгдсэн Эгмонт бүлгийн сүлжээгээр дамжуулан 167 улс орны Санхүүгийн мэдээллийн албадтай хамтран ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн санхүүгийн мэдээллийг солилцох гарцыг тэлэх зорилгоор Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь Камбожийн Хаант Улсын Санхүүгийн мэдээллийн албатай мэдээлэл солилцон, хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай байгуулж, Монгол Улсын талаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Камбожийн Хаант Улсын талаас Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Э САЙ Сам Ат нар гарын үсэг зурцгаалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.