Монголбанк

Буцах

Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагч нарт “Виртуал хөрөнгийн тухай ерөнхий ойлголт, гэмт хэргийн эрсдэл” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа

Огноо: 2022/05/09

 

Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн газартай хамтран “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Санхүүгийн мэдээллийн алба нь Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбартай хамтран “Виртуал хөрөнгийн ерөнхий ойлголт, гэмт хэргийн эрсдэл” сэдэвт цахим сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр нийт 57 оролцогчдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав. Тус сургалтаар виртуал хөрөнгийн талаарх ерөнхий ойлголт, олон улсын зах зээл болон виртуал хөрөнгө ашиглан үйлдэгдэж болох гэмт хэргийн эрсдэлийг холбогдох типологиудын хамт танилцууллаа.

 

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.