Монголбанк

Буцах

Дэлхийн банкнаас Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх талаар туршлага хуваалцах цахим хэлэлцүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа

Огноо: 2022/05/31

 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг АНУ, Их Британи, Канад, Итали, Япон, Нидерланд, Сингапур, Швейцарь зэрэг улс орнууд Дэлхийн банкны аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр улс орны төлөөлөл өөрсдийн туршлагыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуваалцаж, цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), Дэлхийн банк, Олон улсын валютын сан болон дээрх улс орнуудын холбогдох эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд Үндэсний эрсдэлийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх үүсвэр, дүн шинжилгээ хийх аргачлал, үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.

 

 

Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийхэд дата мэдээллийн ил тод, үнэн зөв байдал ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд эрсдэлийн үнэлгээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Мөн улс орнуудыг Үндэсний эрсдэлийн үнэлгээг ихэвчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Харилцан үнэлгээ болохоос өмнө хийж байгаа талаар хэлэлцсэн бөгөөд тус цахим хэлэлцүүлэгт нийт 370 гаруй хүмүүс оролцлоо.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.