Буцах

ФАТФ-ын ээлжит чуулган уулзалт боллоо

Огноо: 2020/02/21

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын ээлжит чуулган 2020 оны 02 дүгээр сарын 16-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотод зохион байгуулагдав.

ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ICRG/-ийн хурал 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр болов.

Монгол улсын хувьд 2019 оны 10 сард ФАТФ-ын жагсаалтад орсноос хойш ажлын төлөвлөгөөний биелэлтийн анхны тайланг энэ хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд нийт ажлын төлөвлөгөөний 50 хувийг биелүүлсэн гэж дүгнэв. Монгол улсын гаргасан ахицыг ФАТФ, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ) болон гишүүн орнууд өндрөөр үнэлж, хурлын үеэр үг хэлэв. ФАТФ-аас процедурын дагуу ажиллана гэдгийг сануулж, 5 дугаар сарын хамтарсан бүлгийн хурал хүртэл үргэлжлүүлэн хянана гэдгээ илэрхийлэв.

Хамтарсан хурлын үр дүнд:

  • Хурлын үр дүнд Ази номхон, далайн хамтарсан бүлгээс (АНДХБ) гаргасан шийдвэрийг баталгаажуулав;
  • Монгол Улс ажлын төлөвлөгөөнд туссан үлдсэн 3 ажлаа дуусгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, 5 сард болох хамтарсан бүлгийн уулзалтад тайлагнахаар тохиролцов;
  • Монгол Улсын Сангийн Сайдын Албан бичгийг ФАТФ-ын удирдлага болон гишүүдэд хүргүүлэв;
  • ХАЗ-ын хурлаар хэлэлцсэний дагуу шууд хэрэгжилт 3 болон 11-т боловсруулсан хариуг хүргүүлж, хэлэлцүүлэв;
  • ОХУ-ын болон мөнгө угаахтай тэмцэх Евро-Азийн бүсийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргахтай холбоотой техник туслалцаа үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлэв;
  • БНХАУ, ОХУ, АНУ, БНЭУ, Шинэ Зеланд Улс, Австрали Улс, Япон Улс болон АНДХБ, ФАТФ-ийн төлөөлөгчид Монгол Улсын гаргасан ахицыг өндрөөр үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлэв;
  • Францын талаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын шууд хэрэгжилт 7-той холбоотой үнэлгээг хийх Шинэ Зеланд Улсын төлөөлөлтэй уулзалт хийв.