Монголбанк

Буцах

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба болон Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн алба уулзаж, харилцан туршлага солилцлоо.

Огноо: 2022/07/28

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Малайз Улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдаж байна. Малайз Улс нь АНДМУТБ-т 2000 оны 5 сард гишүүнээр элсэж, 2016 оны 2 дугаар сард ФАТФ-ын бүрэн гишүүнчлэлтэй болсон туршлагатай.

Санхүүгийн мэдээллийн албанаас Малайз улсын Санхүүгийн мэдээллийн албаны төлөөллүүдтэй 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уулзаж дараах чиглэлээр туршлага солилцож ажиллалаа.

  •       Стратегийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ;
  •       Санхүүгийн дүн шинжилгээний чанарыг сайжруулах, типологи боловсруулах;

  •       Санхүүгийн мэдээллийн алба болон хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа;

  •       Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналт шалгалт, эрсдэлийн үнэлгээний аргачлал;

Түүнчлэн Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны сайн туршлагад үндэслэн СББМҮҮ-ийн хяналт шалгалт, СМА-ны дүн шинжилгээ болон ашгийн бус байгууллагатай холбоотой сургалт зохион байгуулах талаар хүсэлт тавьсан. Энэхүү уулзалт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, үнэ цэн бүхий туршлага солилцсон чухал уулзалт болж өндөрлөлөө.

     

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.