Монголбанк

Буцах

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын 2022 оны Явцын тайланг баталж, Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа

Огноо: 2022/08/02

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах Монгол Улсын 2022 оны Явцын тайланг Санхүүгийн мэдээллийн албанаас Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран боловсруулсан. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн үнэлгээний багаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 4 удаа нэмэлт мэдээлэл, тайлбарыг бэлтгэж хүргүүлсний үр дүнд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Харилцан үнэлгээний хорооны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн цахим хурлаар Явцын тайланг хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн.

Улмаар 2022 оны 7 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтаар Монгол Улсын 2022 оны Явцын тайланг баталж, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.

Уг тайланд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд Зөвлөмж 15-ын техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах хүрээнд хийгдсэн ажлуудыг тайлагнасан бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлснээс гадна виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэснээр холбогдох шалгууруудыг хангасан байна гэж үзэн Зөвлөмж 15-ын “Хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээг ахиулж, “Дийлэнхийг биелүүлсэн” үнэлгээтэй болголоо.

Монгол Улсын 2022 оны Явцын тайлангийн англи хэл дээрх хувилбартай энд дарж танилцах боломжтой.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.