Монголбанк

Буцах

Азийн хөгжлийн банк болон Нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн хөтөлбөрөөс Сингапур улсад уулзалт зохион байгууллаа

Огноо: 2022/09/06

Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд мэдээлэл хүлээж авах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, улмаар мэдээлэх үүрэгтэй бүх этгээдэд зориулсан нэгдсэн порталтай болох зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас Санхүүгийн мэдээллийн албанд зориулан боловсруулсан goAML програмыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн хөтөлбөр (Supply Chain Finance Program)-өөс goAML програмд гадаад худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн сэжигтэй гүйлгээний тайлангийн формыг оруулахаар цахим сургалтуудыг орсон. Тус сургалтын үр дүнд гадаад худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн сэжигтэй гүйлгээний тайлангийн формыг goAML програмд хэрхэн оруулах талаар туршлага судлах уулзалтыг Азийн хөгжлийн банкнаас 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сингапур улсад зохион байгууллаа.

Уулзалтад Бангладеш, Индонези, Непал, Пакистан, Шри-Ланк болон Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албаны төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үр дүнгээр Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулан “Худалдаанд суурилсан мөнгө угаах гэмт хэргийн талаарх гарын авлага”-ыг боловсруулж, тус гарын авлагын хүрээнд сургалт орохоор болов.

Түүнчлэн тус уулзалтад НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гишүүн орнуудад зориулсан програм хангамжийн бүтээгдэхүүн хариуцсан газрын дарга ноён Антуан Карам оролцож goAML програмын талаарх шинэ мэдээ мэдээллийг хуваалцаж, туршлага солилцлоо.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.