Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо: 2022/11/07

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 9 биржийн нийт 20 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлт орсны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус салбарын  мэдээлэх үүрэгтэй этгээд болсон тул хуулийн хэрэгжилтийг хангуулах нь чухал ач холбогдолтой.

Тус хэлэлцүүлгээр Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хариуцлага, урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ болон ГоАМЛ порталаар тайлан мэдээлэх тухай Санхүүгийн мэдээллийн албанаас тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.