Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан Санхүүгийн мэдээллийн албанд ирүүлэх тайлан бөглөх заавар, зөвлөмжийг гаргалаа

Огноо: 2020/06/22

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д  заасны дагуу уг 5 мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийн хүрээнд Санхүүгийн мэдээллийн алба 3 төрлийн тайланг мэдээлэх үүрэгтэй этгээдээс авдаг:

1.      Сэжигтэй гүйлгээний тайлан;

2.      Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан;

3.      Гадаад төлбөр тооцооны гүйлгэний тайлан.

Иймд, Санхүүгийн мэдээллийн албанаас дээрх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журмын дагуу тайлан бөглөх заавар, зөвлөмж” гаргасан болно.

Заавар, зөвлөмжтэй энд дарж танилцана уу.