Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо: 2020/07/08

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөө” болон  “Үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ыг ХАЗ-ийн гишүүдэд танилцууллаа. Мөн гишүүн байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай мэдээллийн нэгдсэн систем www.amlcft.mn цахим хуудсанд мэдээ, мэдээллийг тогтмол нийтлэхээр тохиролцсон.

Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд олгосон зөвшөөрөл болон хуулийн заасан ажиллагааны хэрэгжилтийг хангуулахтай холбоотой авах арга хэмжээний талаар ХАЗ-ийн  гишүүдэд танилцууллаа.