Буцах

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагч нарт “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн тухай ойлголт, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, мэдээллийг бүртгэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт орлоо.

Огноо: 2020/08/22

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь улс орнуудын эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод, үнэн зөв, цаг тухайд нь олж авахад саадгүй байлгах зорилгоор зөвлөмж, шаардлагыг боловсруулан, хэрэгжүүлэлтэд нь хяналт тавин ажилладаг бөгөөд ФАТФ-ын зөвлөмжид дурдсанаар хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд урвуулан ашиглахаас сэргийлж, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах арга хэмжээг авахыг шаарддаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар хийж байгаатай холбогдуулан Санхүүгийн мэдээллийн албаны хамтын ажиллагааны хүрээнд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн тухай ойлголт, түүнийг бүртгэхэд анхаарах асуудлын талаар сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагч нарт танхим болон онлайн хосолсон сургалтыг орлоо.