Буцах

ФАТФ-аас Ковид-19 цар тахалтай холбоотой хоёр цахим сургалт зохион байгууллаа.

Огноо: 2020/07/31

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд Ковид-19-ийн үзүүлж байгаа нөлөө” гэх сэдэвтэй сургалтыг цахим хэлбэрээр явууллаа. Уг сургалтад Австрали, Мексик улс орнуудын төлөөлөгч нар болон “Интерпол”, “Европол” олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа. Үүнд:

·         Ковид-19 нь эдийн засгийн гэмт хэргүүд явагдах нөхцөл байдлыг хэрхэн өөрчилсөн мөн үүнтэй холбогдуулан үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд ямар аюул, эмзэг байдал үүссэн бэ?

·         Ковид-19 цар тахлаас болж ямар дунд болон урт хугацааны эрсдэлүүд үүссэн бэ?

·         Өөрчлөгдөж буй эрсдэлийн орчныг удирдахын тулд төр, хувийн хэвшлийн зүгээс ямар сайн туршлага, стратеги хэрэгжүүлж болох вэ?

 

Түүнчлэн ФАТФ-аас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлэхэд Ковид-19-ийн үзүүлсэн нөлөө” сэдэвтэй цахим сургалтыг зохион байгуулж, АНУ, Нидерланд, Сингапур улсуудын төлөөлөгчдийг хамрууллаа. Тус сургалтад дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Ковид-19 нь өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрчлөгдөж байгаа энэхүү орчинд хэрхэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлж байна вэ?
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргүүдийг илрүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрхэн тасралтгүй явуулж байна вэ?
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд болон урт хугацааны асуудал юу вэ, цар тахлаас бид ямар сургамж авах вэ?

Энэхүү хоёр цахим сургалтыг дараах холбоосоор нөхөн үзэх боломжтой: http://www.fatf-gafi.org/publications/fatfgeneral/documents/covid-19-webinars.html