Буцах

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Харилцан үнэлгээний хорооны онлайн хурал зохион байгуулагдлаа.

Огноо: 2020/07/22

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Харилцан үнэлгээний хорооны онлайн хурлыг 2020 оны 7-р сарын 22-ны өдөр зохион байгуулж, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх техник хэрэгжилтийн 6 Зөвлөмжийн үнэлгээг ахиулах хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын 3 дахь шатны Явцын тайланг хэлэлцлээ. Уг хурал дээр мөн Мьянмар, Пакистан, Филиппин улсуудын техник хэрэгжилтийн талаар ярилцлаа.