Буцах

ОУ-ын гэрээ, конвенц

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенц

1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол улс 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэгдэн орсон.

Энэхүү конвенцын зорилго нь олон улсын хэмжээний асуудал болж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр өгөөжтэйгээр шийдвэрлэх талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Талууд энэхүү конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомыийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захиргааны шаардлагатай арга хэмжээ авна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц

2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орсон.

Энэхүү конвенцын зорилго нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийгтэх тухай протокол

2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орсон. Энэхүү протоколын зорилго нь:

  • Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх, ингэхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд тусгайлан анхаарал тавих;
  • Хүн худалдаалах хэргийн хохирогчдын хүний эрхийг бүрэн хүндлэн тэднийг хамгаалах ба туслалцаа үзүүлэх; болон
  • Эдгээр зорилтод хүрэх үүднээс оролцогч улсын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, эд анги болон галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг протокол

2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бталаж, 2005 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орсон.

Энэхүү протоколын зорилго нь галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, эд анги болон галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх болон таслан зогсоох зорилгоор оролцогч улсын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөнгөвчлөх болон бэхжүүлэхэд оршино.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг протокол

2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орсон.

Энэхүү протоколын зорилго нь шилжин суурьшигчдыг хууль бус оруулахаас урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх, түүнчлэн ийнхүү зорилтод хүрэх үүднээс оролцогч улсын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, үүний зэрэгцээ хууль бус оруулсан шилжин суурьшигчдын эрхийг хамгаалахад оршино.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталж, 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Энэхүү конвенцын зорилго нь:

  • Авлигаас илүү үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг хөхиүлэн дэмжиж, бэхжүүлэх;
  • Авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэх, түүний дотор хөрөнгө буцааж олгох талаар олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцааг хөхиүлэн дэмжих, хөнгөвчлөн дэмжих;
  • Нийтийн хэрэг, нийтийн эд хөрөнгийн үнэнц шударга, хариуцан тайлагнах, зохистой удирдлагыг хөхиүлэн дэмжихэд оршино.
Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц

1999 оны 12 дугаар сарын 9-ний өдөр баталж, 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улсын 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэгдэн орсон.