Монголбанк

Буцах

Мэдээлэх үүрэгтэй этгээд


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт:

  • Банк
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч
  • Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани
  • Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага
  • Хадгаламж, зээлийн хоршоо
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага
  • 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ мөнгөн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон бол үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч
  • Нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол
    • Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;
    • Харилцагчийн хөрөнгийг удирдах;
    • Банкны, хадгаламжийн, үнэт цаасны дансыг удирдах;
    • Компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;
    • Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдах, эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл аж ахуйн нэгжийг худалдах, худалдан авах.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.